Тухай

ЭМШУИС – ийн Сувилахуйн сургуулийн “ Судлаач Оюутан ”клубын дүрэм
Нийтлэг үндэслэл
vЭМШУИС – ийн Сувилахуйн сургуулийн “ Судлаач Оюутан ”  клуб гэж нэрлэнэ.
vКлуб нь Сувилахуйн сургуулийн нийт оюутнуудыг төлөөлөх, тэдний мэдлэг боловсролыг хөгжүүлэх байгууллага мөн.
v “ Судлаач Оюутан ” клуб нь улс төрийн ямар нэгэн арга хэмжээ, үйл ажиллагаанд оролцохгүй  байх эрхтэй.


Зорилго

Залуу боловсон хүчин оюутнууддаа мэргэжлийн онцлогыг харуулан таниулах, эзэмшсэн мэргэжлийнх нь үнэ цэнэ, үүрэг хариуцлагыг нь ухамсарлуулах
Бусад сургуулийн оюутан залуустай мэдлэгээ солилцон, ур чадвараа таниулан ойлгуулах
Сувилахуйн сургуулийн оюутнуудын дунд мэргэжлийн онцлогыг харуулсан төрөл бүрийн үйл ажиллагааг санаачлан хариуцан зохион байгуулах
Оюутан өөрөө сурч боловсроход дэмжлэг үзүүлж, бүтээлч хамт олныг төлөвшүүлэх
Эрдэм шинжилгээ, судалгааны ажлаар оюутан залуусыг хөгжүүлэх


Зорилт

ЭМШУИС – ийн Сувилахуйн сургуулийн нийт оюутнуудын мэдлэг чадвар, дадлага практикийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллана.